Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-04-05

Сургагч багш нар сертификат гардан авлаа

  Эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хамтран "Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хүрээнд зохион байгуулсан юм. Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Дэлгэрэнгүй
2017-04-05

Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тушаалаар "Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа. Үүнд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 1, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 1, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Дөрөвдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930