Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-04-07

Шүүхийн сэтгэл судлалын сургалт боллоо

Шүүхийн сэтгэл судлалын сургалт өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Шүүгчдэд салбар дундын мэдлэг, ур чадвар зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ жил Шүүхийн сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийг
Дэлгэрэнгүй
2017-04-07

Хүний эрх ба шүүхийн хамгаалалт сургалт боллоо

"Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалт 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа нээж, сургалтын ач холбогдлыг дурдан сургалтад оролцож буй шүүгчдэд амжилт хүслээ. Энэхүү сургалтаар шүүгчдийн хүний эрх, эрх чөлөөний мөн чанар, үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлийн талаарх онол,
Дэлгэрэнгүй
2017-04-07

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын үр дүн

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын (IDLO) хооронд 2016.11.28-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төслийг хамтран хэрэгжүүлж байна. Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Олон улсын зөвлөхийн бэлтгэсэн "Монгол Улсад шүүхийн шийдвэрийн чанарыг авч үзэх, сайжруулах аргачлал” зөвлөмжийн дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн
Дэлгэрэнгүй
2017-04-07

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа сургалт хийв Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урилгаар Улсын дээд шүүхийн Захиргааны тэнхимийн шүүгч Д.Мөнхтуяа өчигдөр тус шүүхэд сургалт хийлээ. "Шүүхээс хууль тайлбарлах, хэрэглэх арга зүй” сэдвээр зохион байгуулсан уг сургалтад тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдсан юм. Сургалтаар шүүхээс хууль хэрэглэх,
Дэлгэрэнгүй
2017-04-07

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хамтарсан уулзалт-ярилцлага

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хамтарсан уулзалт-ярилцлага 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалт ярилцлагад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Энхтуяа, шүүгч Л.Оюунчимэг, А.Алтанхуяг, Ц.Дайрийжав, Л.Оюун,
Дэлгэрэнгүй
2017-04-07

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд аймаг болон сумын төрийн болон төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчдад шүүхийн тухай сургалт, мэдээлэл хийхээр тусгагдсаны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах М.Эрдэнэчимэг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Дэлгэрэнгүй
2017-04-07

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд шүүгч, шүүхийн захиргааны ажилчид дотоод сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулахаар тусгагдсаны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин "Нууцын тухай” сэдвээр шүүхийн захиргааны ажилчдыг хамруулан сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2017-04-07

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Иргэдийн төлөөлөгч нарт сургалт, мэдээлэл хийлээ Тус шүүхийн тамгын газраас 2017 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт сургалт явуулж байна. Тамгын газрын дарга Л.Наянтай 2017 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баянмөнх, Дархан сумын Соёлын төвд тус сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт мэдээлэл хийсэн бол өнөөдөр буюу 2017 оны
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930