Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-06-20

Зарлал

  Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллеж хоорондын байгуулсан санамж бичгийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 09-22-ний өдрүүдэд Өвөр-Монголын Хөх хот дахь Шүүгчийн коллеж болон Бээжин хот дахь Шүүгчийн коллежид зохион байгуулагдах сургалтад Монгол улсаас 25 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан оролцохоор боллоо. Иймд, сургалтад хамрагдах
Дэлгэрэнгүй
2017-06-20

К.Хабдилан: Шүүх миний алдагдсан итгэлийг сэргээж, цагаатгасан

    Баян-Өлгий аймгийн шүүх хэдхэн хоногийн өмнө "Шүүхийн үйлчилгээний төв”-өө нээсэн юм. Энэ үеэр Бугат сумын 3 дугаар багийн иргэн К.Хабдилан шүүхийн талаарх сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэж байна. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлжээ. Шүүхээс түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хилс хэрэгт шалгуулсан нөхөн төлбөрийг гаргуулах шийдвэр гаргасан
Дэлгэрэнгүй
2017-06-20

“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ТУСГАЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, хуульч, судлаач, уншигч Танаа мэдээлэл, арга зүйн "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2017 оны 2 дугаар улирлын дугаарыг эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлтөд зориулан тусгайлан бэлтгэснийг Та бүхэнд толилуулж байна. Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлэхэд богино хугацаа үлдэж байна. Шинэ зүйл бүхнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл ямагт учирдаг. Хуулийг хэрэглэхэд
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930