Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-07-31

Иргэний эрх зүйн онол, практик ном хэвлэгдлээ

    "Иргэний эрх зүйн онол, практик" илтгэл, магадлалын эмхэтгэлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвлүүллээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүүргийн иргэний хэргийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, хуульчдыг оролцуулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дэлгэрэнгүй
2017-07-31

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

    Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойн хүндэт медаллаар олон жил ажил үйлс, амжилт бүтээлээр хамт олноо манайлан ажилласан шүүхийн ахмадууд болон шүүгч, ажилтнуудыг шагнаж үнэмлэх, тэмдэгийг Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр гардуулж, цаашдынх нь ажилт хөдөлмөрт улам их амжилт хүслээ.     Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар
Дэлгэрэнгүй
2017-07-31

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нийслэлд цуглаж, туршлага солилцсон юм. Энэ үеэр Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа. -Та олон жил шүүгчээр ажилласан. Шүүгчээр ажиллаж байгаад шүүхийн захиргааны байгууллагад
Дэлгэрэнгүй
2017-07-28

“Принстон, Баруун Виржиниа”-ийн багийн аяллын багийн тэмдэглэл

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам, "Нээлттэй дэлхий манлайлал” хөтөлбөрийн хүрээнд Принстон, Баруун Виржиниад айлчилсан шүүгчдийн төлөөлөл аялалын тэмдэглэлээ ирүүллээ. Тэмдэглэлийг хүргэе.
Дэлгэрэнгүй
2017-07-27

“Шүүхийн үйлчилгээний төв” үүдээ нээлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Шүүхийн үйлчилгээний төв”-ийнхөө нээлтийг өнөөдөр (2017.07.27) хийлээ.   2017 онд шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьсантай холбогдуулан шүүхүүд үйлчилгээний шинэ стандарт нэвтрүүлж буй юм. Үйлчилгээний шинэ стандартын нэг хэсэг болох "Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид,
Дэлгэрэнгүй
2017-07-27

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 2017 оны сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар болон иргэдэд зориулсан сургалт зохион байгууллаа. "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүх
Дэлгэрэнгүй
2017-07-27

Л.Сүрэндорж: Үзэг, цааснаас өөр “зэвсэггүй” шүүхээ хамгаалдаг байсан үе ард хоцорчээ

Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний албан хаагчдын төлөөлөл туршлага солилцохоор нийслэлд цуглажээ. Уг арга хэмжээг "Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа аж. Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын ахмад ажилтан Л.Сүрэндоржтой ярилцлаа.   -Та шүүхийн байгууллагад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? -Говь-Алтай
Дэлгэрэнгүй
2017-07-26

Монголын шүүгчид АНУ-д шүүхийн туршлага судалж байна

2014 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхийн манлайлал төв”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Улмаар Монголын шүүхийн шүүгч нар жил бүр АНУ-ын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох сургалтад хамрагдах болсон билээ.   Энэ удаагийн ээлжит сургалтад эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж
Дэлгэрэнгүй
2017-07-25

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн байна Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилийн байдлаар нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийт 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулжээ. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 43.3 хувиар, ял
Дэлгэрэнгүй
2017-07-25

Иргэний хариуцагчийн эрэн сурвалжлах ажлын явц байдлын талаар

Нэгж нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсээс 2016 оны иргэний хэрэгт иргэний хариуцагчаар эрэн сурвалжлагдаж байсан 2442 хүнээс 550 иргэний хариуцагчийг эрэн сурвалжлан олж тогтоон холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан байна. 2017 оны эхний хагас жилд 3993 хүн эрэн сурвалжлагдаж байснаас энэ оны 981, урьд оны 707 нийт 1688 иргэний хариуцагчийг эрэн сурвалжлан олж тогтоон
Дэлгэрэнгүй
2017-07-25

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр(2017.07.24)Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралд УИХ-ын
Дэлгэрэнгүй
2017-07-24

Шүүгчийн суурь шалгалт зарлах тухай

Давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг 
Дэлгэрэнгүй
2017-07-24

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн, зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хавсралтад заасан сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласугай.
Дэлгэрэнгүй
2017-07-24

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдээлж байна

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид болон иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.   Сургалтаар"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоо”,
Дэлгэрэнгүй
2017-07-24

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн архивын үйл ажиллагаатай танилцлаа   Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй 2017.07.20-ны өдөр тус шүүхэд ажиллаж шүүхийн архив, "Албан хэрэг хөтлөлтийн стандарт”, "Шүүхэд албан хэрэг хөтлөх” журмын хэрэгжилттэй танилцлаа. Энэ үеэр байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисст мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, комиссын гишүүдийн асуултад
Дэлгэрэнгүй
2017-07-21

Шинэ хуулиудыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийсэн мониторинг

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс "Эрүүгийн хууль” \шинэчилсэн найруулга\, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” \шинэчилсэн найруулга\, "Зөрчлийн хууль”\шинэчилсэн найруулга\, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй  холбогдуулан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөнд мониторинг хийлээ. Энэхүү судалгаанд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
Дэлгэрэнгүй
2017-07-21

Шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажилласан тухай

"Эрүүгийн хууль”/шинэчилсэн найруулга/, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” /шинэчилсэн найруулга/, "Зөрчлийн тухай хууль” /шинэчилсэн найруулга/, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иуд 2017 оны 5 дугаар сард батлагдсантай холбогдуулж, хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс дараах ажлуудыг урьдчилан төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31