Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2017-09-01

“Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” батлагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” батлагдлаа. Энэхүү аргачлалыг баталснаар шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг 2 жил тутамд тодорхой шалгуур үзүүлэлтээр тогтооно.
Дэлгэрэнгүй
2017-09-01

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нөөцөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож, нөөцөд бүртгэгдсэн нэр дэвшигчийг шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нөөцөөс бүртгэхээр шийдвэрлэлээ.   Нөөцөд
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930