Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-01-08

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд Ажлын алба 2017 онд хийсэн ажлын тайлангаа өнгөрсөн баасан гаригт (2018.01.05)-т танилцууллаа. Тайлангийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ажлын албаны нийт нэгжүүд оролцож өнгөрсөн оны тайлан, 2018 оны төлөвлөгөөгөө
Дэлгэрэнгүй
2018-01-08

Нийт шүүхийн тамгын газрыг онлайн хуралд урьж байна

  Нийт шүүхийн тамгын газрын дарга нарыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15.00 цагт онлайн хуралд урьж байна. Тус хурлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот тушаалын дагуу Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах "Шүүхэд итгэх иргэдийн итгэл" санал асуулгын судалгааг хэрхэн авах талаарШүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс,
Дэлгэрэнгүй
2018-01-08

Ховд аймгийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДАД  БАЯРЛАЛАА             Иргэн Г.Нямсүрэн миний бие Ховд аймгийн Мянгад суманд төрж, өссөн. Би 2013 онд улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож, тэтгэврээ авч байгаадаа Ховд аймгийн шүүхийнхэнд баярлаж явдаг. Манай сумын архив 1991 онд шатаж устсан учраас олон хүн улсад ажилласан байдлаа
Дэлгэрэнгүй
2018-01-08

Ховд аймгийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА   Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрх, үүрэг мөн хэрхэн оролцох талаар иргэдийн төлөөлөгчийн ганцаарчилсан сургалтыг 2018.01.04-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Сургалтанд 2018 онд шүүхийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон зарим иргэд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031