Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-02-07

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өнөөдөр буюу энэ сарын 06-ны өдөр Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга бөгөөд Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны дарга Д.Мөнхзориг, Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүүнзаяа нар Орхон аймгийн шүүхээр айлчиллаа. Уг айлчлалын үеэр шүүхийн үйл ажиллагаатай танилцан шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн
Дэлгэрэнгүй
2018-02-07

Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлагдлаа

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан зарлагдлаа. Шилдэг өгүүллийн уралдаан нь Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж урамшуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Хоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728