Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-05-01

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ2018 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАА     Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны шүүх мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсгийн 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны талаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл
Дэлгэрэнгүй
2018-05-01

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 23-27-нд өдрүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ажлын албаны референтүүд багтсан юм. 
Дэлгэрэнгүй
2018-05-01

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Сургалт зохион байгууллаа Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан хаагчдаа чадавхижуулах зорилгоор ээлжит дотоодын сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Туссургалтаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Очир "Цахим майл ашиглах аюулгүй ажиллагаа”, архив-бичиг хэргийн эрхлэгч Н.Энхнаран "Архив,
Дэлгэрэнгүй
2018-05-01

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан "СПОРТ НААДАМ-2018” тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 28-ныөдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартас гэсэн спортын 4 төрлөөр "Хандгайт дахь Олимп цогцолбор”-т амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадамд Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагууд оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон юм.
Дэлгэрэнгүй
2018-05-01

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 18 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа. Тус үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах
Дэлгэрэнгүй
2018-05-01

Дорноговь аймагт эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү. Бүрдүүлэх материал: 1. Өргөдөл 2. Төрийн албан хаагчийн анкет 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. Их, Дээд
Дэлгэрэнгүй
2018-05-01

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа 2018.04.06-ны өдөр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Энэхүү сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах нарт
Дэлгэрэнгүй
2018-05-01

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ХҮНИЙ ЭРХ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Ховд аймагт Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2018.04.19-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулж буй "Хүний эрх өмгөөлөгчдийн хараат бус байдал" аян зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд, аймгийн Өмгөөлөгчид, Шүүх, Прокурор, Цагдаа, Онцгой, Улсын
Дэлгэрэнгүй
2018-05-01

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа 2018.04.27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хэрэг хуваарилах, хэрэг эмтгэх талаар мэдээлэл өглөө. Энэхүү сургалтанд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслахууд,
Дэлгэрэнгүй
2018-05-01

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Төрийн болон албаны нууц” сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудад Булган аймаг дахь Тагнуулын хэлтсийн ажилтан, дэслэгч Г.Алзахгүйбаатар "Төрийн болон албаны нууц, түүний хадгалалт хамгаалалтын асуудал” сэдвээр сургалт орлоо. Төрийн болон албаны нууц нь юугаараа ялгаатай, нууцын ажилтны хүлээх эрх, үүрэг,
Дэлгэрэнгүй
2018-05-01

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА Дорноговь аймгийн Замын-Үүдсум дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2018 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу дотоодын сургалтыг 2018 оны 04дүгээр сарын30-ны өдөр Замын-Үүд сумын Татварын тасгын Улсын байцаагч П.Хажидмааг урин ирүүлж "Хувь хүний орлогын албан татвар” сэдвээр шүүгч, ажилтнуудынхаа дунд сургалт зохион байгуулав. Уг сургалтаар нэмэлт өөрчлөлт орсон
Дэлгэрэнгүй
2018-05-01

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА   Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланг орон нутгийн "Залуус” телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд танилцууллаа.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031