Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-06-14

Шүүхийн захиргааны төлөвшлийг хэлэлцлээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Шүүхийн захиргааны үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон шүүхийн захиргааны загварыг боловсронгуй болгох арга замын талаар олон улсын эрдэмтэн, судлаач, шүүхийн захиргааны байгууллагын
Дэлгэрэнгүй
2018-06-14

“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” онол практикийн олон улсын бага хурал үргэлжилж байна

Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн хамгаалалт дутуугаас шүүх сорилтын өмнө байна Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж үг хэлсэний дараа Монгол Улсын Шүүхийн
Дэлгэрэнгүй
2018-06-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Шүүхийн захиргааны байгууллага бие даан ажиллах ёстой

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр (2018.06.14) 9.30 цагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг хуралд оролцож шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн юм. Тэрбээр "Эрхэм шүүгчид, шүүхийн
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930