Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-06-29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь 
Дэлгэрэнгүй
2018-06-29

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайланг хэлэлцэв

     Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд Ажлын алба 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа өнөөдөр (2018.06.29) танилцуулж, хэлэлцүүллээ.      Тайлангийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ажлын албаны ажилтнууд оролцсон
Дэлгэрэнгүй
2018-06-29

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдлөө

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан 2018 оны 03 дугаар сарын 9-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл хүсэлт гаргасан юм.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930