Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-09-30

Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны магадлал №6,7,8,9,10

  Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны  магадлал №6   Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны  магадлал №7   Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны  магадлал №8   Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны  магадлал №9   Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны  магадлал №10  
Дэлгэрэнгүй
2018-09-28

Шүүхийн Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны мэдээлэл

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 9 шүүгчид холбогдох 9 гомдол хэлэлцсэнээс 1 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, 6 шүүгчид холбогдох 6 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2 шүүгчид холбогдох 2 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.  
Дэлгэрэнгүй
2018-09-28

Мэдээллийн технологийн инженер шалгаруулж авна

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны мэдээллийн технологийн үйл ажиллагааны хэвийн ажиллагааг хангах, шинэ дэвшилтэт мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж хэрэгжүүлэх ·Шүүхийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгох, хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах ажлыг зохион байгуулах ·Шүүхийнерөнхий зөвлөлөөс мэдээллийн технологийн чиглэлээр батлагдсан журмын хэрэгжилтийг
Дэлгэрэнгүй
2018-09-28

Улсын ерөнхий прокурорынхон “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-тэй танилцлаа

"Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай УЕПГ-ын Эрүүгийн хэргийн төв архивын дарга Ж.Чимгээ, ахлах зааварлагч н.Сэлэнгэ, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор н.Хишигжаргал нар танилцлаа. Энэ үеэр Эрүү, иргэн, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний мэдээллийг цогц байдлаар мэдээлэх, мониторинг хийх, хэрэг хянан
Дэлгэрэнгүй
2018-09-28

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт 2018 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд боллоо.  Тав дахь удаагийн сургалтад хууль эрх зүй, шүүхийн сэтгүүл зүйгээр дагнан уран бүтээл туурвидаг, нийслэлийн 41, орон нутгийн 10 сэтгүүлч оролцсон юм.    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж
Дэлгэрэнгүй
2018-09-27

“Монгол хэлний найруулга зүй” сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн чадвар хөгжүүлэх” зорилтын хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Монгол хэлний найруулга зүй” сэдэвт сургалтыг анх удаа зохион байгууллаа. "Монгол хэлний найруулга зүй” сургалтын зорилго нь хэл шинжлэлийн шинжлэх ухаан, ач холбогдлыг талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, зөв зохистой найруулан бичих ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтад нийслэл болон
Дэлгэрэнгүй
2018-09-27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, ахлах мэргэжилтэн, комиссар Б.Энхтуяа нарыг өнөөдөр (2018.09.27) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлангийн талаар
Дэлгэрэнгүй
2018-09-27

Шүүхийн Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны мэдээлэл

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 1 шүүгчид холбогдох 1 гомдол хянан хэлэлцлээ. 1 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.  
Дэлгэрэнгүй
2018-09-27

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг хангах ажлын хүрээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын 13-р сургуулийн Нийгмийн ухааны хичээлийг сонгон суралцагч сурагчид ангийн багш нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн байранд зочиллоо. Ахлах ангийн сурагчдад шүүхийн шинэтгэлийн үр дүнд бий болсон "Нээлттэй шүүх-Иргэний танхим”-ын үйл ажиллагаа,
Дэлгэрэнгүй
2018-09-27

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа   Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталсан "Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2018 оны 09 сарын 21-ний өдөр шүүхийн захиргааны ажилтнууд, эвлэрүүлэн зуучлагч нар Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн түрээслэгчид болон Улиастай сумын иргэдэд шүүхийн үйл ажиллагаа,
Дэлгэрэнгүй
2018-09-27

Олон улсын ахмадын баярын мэндчилгээ

Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа "Олон улсын ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930