Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-09-06

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл дэх тайлбарт хийсэн шинжилгээ

    Ялимгүй алдсан иргэний ирээдүйг шоронд булшлах нь Монголын эрх ашигт нийцэхгүй. 2015 оны Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1 жилийн ой тохиож байна. Гэвч шинэ Эрүүгийн хуулийн хэрэгжилт, хэрэглээний явцад тус хуульд бодлого, зохицуулалтын алдаа, хийдэл бүхий асуудлууд цөөнгүй үүссэн нь илэрсээр байна. Эрүүгийн хуулийг боловсронгуй
Дэлгэрэнгүй
2018-09-06

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, Шүүхийн хүний нөөцийн газартай хамтран "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг өнөөдөр (2018.09.06) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны
Дэлгэрэнгүй
2018-09-06

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацаа

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын бүртгэл 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.     ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2018.09.06
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930