Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-10-26

Орхон, Дорноговь аймагт сургалт үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй "Шүүгчийн ёс зүйн сургалт” 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт буюу V бүсэд зохион байгуулагдлаа. Харин өнөөдөр (2018.10.26) Дорноговь аймаг дахь VII бүсэд сургалт эхэллээ. V бүсийн сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн мэдээлэл хариуцсан
Дэлгэрэнгүй
2018-10-26

Шүүхийн Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны мэдээлэл

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 7 шүүгчид холбогдох 7 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид холбогдох 3 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 1 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй
2018-10-26

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

ШҮҮГЧДИЙГ БИЕ ХАМГААЛАХ ХЭРЭГСЛЭЭР ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Тус шүүхийн тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шүүгч нэг бүрийг бие хамгаалах хэрэгслээр хангах ажлыг зохион байгууллаа. Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Мөнгөнбаяр "Шүүгчийн бие хамгаалах тусгай
Дэлгэрэнгүй
2018-10-26

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ”, "АВЛИГА ТҮҮНИЙ ШАЛТГААН, ХОР ХӨНӨӨЛ” ЗЭРЭГ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Я.Туул 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан "Хүн худалдаалах гэмт хэрэг”, 10 дугаар 19-ний өдөр зохион байгуулагдсан "Авлига
Дэлгэрэнгүй
2018-10-26

Шүүхийн ерөнхий зөвлөл 13 шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

  Шүүхийн захиргаа нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, иргэд байгууллагад шүүхийн үйлчилгээг хуулийн дагуу хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.   Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 05 дугаар
Дэлгэрэнгүй
2018-10-26

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

  Дархан-Уул аймаг дахь хууль хяналтын байгууллагууд хамтран "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018.10.11 өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир дээрх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн гэмт
Дэлгэрэнгүй
2018-10-26

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өдөрлөг зохион байгууллаа Эвлэрүүлэн зуучлалыг сурталчлах өдөрлөгийг энэ сарын 19-ний өдөр Шарын гол сумын "Дулаан шарын гол” ТӨХК-д зохион байгууллаа.   Өдөрлөгт эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, Д.Наранцэцэг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа оролцож, шүүхийн жолооч Б.Мөнхдөл автомашинаар үйлчиллээ.
Дэлгэрэнгүй
2018-10-26

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамцыг урьж ирүүлэн шүүхийн тамгын газрын ажилтнуудад "Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар төрийн албан хаагчаас иргэдэд үйлчлэхэд баримтлах зарчим, иргэдэд төрийн үйлчилгээг ямар арга
Дэлгэрэнгүй
2018-10-26

Оюутнуудтай уулзалт зохион байгуулав

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан, Ч.Энхцэцэг,эвлэрүүлэнзуучлагчийнтуслах Д.Халиун нарын бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 10 дугаар сарын23, 25-ныөдрүүдэд Монголын үндэсний их сургуулийн Хуульзүйн удирдлагын сургуулийн 2, 3 дугаар дамжааны оюутнуудтай уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Эвлэрүүлэнзуучлалынтухай хуулиар дэлгэрэнгүй танилцуулга хийж,
Дэлгэрэнгүй
2018-10-26

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Сургалт зохион байгууллаа Шүүхийн дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын урилгаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Залуучуудын хөгжлийн төв”-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга Ш.Чимэдсэрчин "Залуусын манлайлал” сэдвээр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.   Сургалт үр дүнтэй, сонирхолтой
Дэлгэрэнгүй
2018-10-26

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэлийг урьж ирүүлэн шүүхийн тамгын газрын ажилтнуудад "Албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бүрдүүлэлт, хадгаламжийн нэгж үүсгэх, тоо бүртгэл хөтлөх, байгууллагын архивт баримт шилжүүлэх, хүлээн авах” гэсэн сэдвийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургалтыг
Дэлгэрэнгүй
2018-10-26

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Архив, бичиг хэргийн сургалт зохион байгуулав   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Архивын ерөнхий газартай хамтран жил бүр шүүхийн захиргааны албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг Архивын ерөнхий газрын дотоод өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ш.Даариймаа  орлоо. Уг сургалтаар "Зохион байгуулалт,
Дэлгэрэнгүй
2018-10-26

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Цахим санал хүсэлтийн талаар мэдээлэл өглөө Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс "Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн. Энэхүү системийн нэг хэсэг болох "Санал хүсэлт цахимаар авах” цэсээр хандаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон газар, хэлтэс, албадын дарга нар түүнчлэн
Дэлгэрэнгүй
2018-10-26

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн анхааралд

Та Шүүгчийн сонгон шалгаруулалтын дараах эрх зүйн баримт бичигтэй танилцана уу. Үүнд: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”; 2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 16 дугаар тогтоол "Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлал батлах тухай”; 3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 62 дугаар тогтоол.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031