Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-11-07

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"ШҮҮХ-2018” СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ   Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн спортын төрлүүдээр хичээллэх идэвхи санаачлагыг өргөжүүлэх, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Монголы шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар
Дэлгэрэнгүй
2018-11-07

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгээс зохион байгуулсан Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан шүүгч, захиргааны ажилтануудын дунд "АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, тэргүүн байранд шүүгч А.Нарантуяа, дэд байрыг шүүгчийн туслах Э.Нарантуяа, гутгаар байрыг шүүгч Б.Эрдэнэмөнх нар тус тус
Дэлгэрэнгүй
2018-11-07

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Төв аймгийн хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгууллаа. Аймгийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/632 дугаартай захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулсан гамшгийн сургалтад оролцов.
Дэлгэрэнгүй
2018-11-07

Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 07-ны өдрүүдэд нийт таван ээлжээр (I ээлж 11 дүгээр сарын 01, II ээлж 11 дүгээр сарын 02, III ээлж 11 дүгээр сарын 05, IV ээлж 11 дүгээр сарын 06, V ээлж 11 дүгээр сарын 07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.   Сургалтад
Дэлгэрэнгүй
2018-11-07

Баянзүрх дүүргийн иргэдэд шүүхийн үйлчилгээ ойртлоо

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг Монгол кино үйлдвэрийн ард байрлах байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус шүүх байрныхаа нээлтийг өнөөдөр (2018.11.07) хийж, шүүхийн үйлчилгээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Баянзүрх дүүрэг 336 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны
Дэлгэрэнгүй
2018-11-07

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Төв аймагт тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд аж ахуйн нэгж, иргэдийг дадлагажуулах зорилгоор "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн танилцуулга, Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио ажиллуулах журам, газар хөдлөлт, гал түймэр, эмнэлгийн анхны тусламж” зэрэг сэдвээр Аймгийн Онцгой
Дэлгэрэнгүй
2018-11-07

Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан спортын тэмцээн зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүх байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилжин явах цом-2018” байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.   Тэмцээнийг нээж Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын
Дэлгэрэнгүй
2018-11-07

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын "Програм хангамж, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан комисс”-ын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэ сарын 05-ны өдөр дотоод сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар "Шүүхийн байранд мэдээлэл түгээх журам”-н сэдвийн хүрээнд журмын хэрэгжилт, цаашид анхаарал асуудлын хүрээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн
Дэлгэрэнгүй
2018-11-07

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Монгол улсын "ҮНДСЭН ХУУЛЬ”-аар сургалт зохион байгууллаа Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "Монгол улсын үндсэн хууль” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930