Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-03-12

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн суурь шалгалт үргэлжилж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад нийт 34 хуульч бүртгүүлснээс 27 хуульч суурь шалгалтад оролцож байна. Суурь шалгалт нь 6 хэсэгтэй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд "Намтар судлах” шалгалт явагдаж, танхимын шалгалт 03 дугаар сарын 11-ний өдөр "Ёс зүй зан төлөв,
Дэлгэрэнгүй
2019-03-12

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал
Дэлгэрэнгүй
2019-03-12

Журмуудтай танилцана уу

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36, 37, 38 дугаар тогтоолоор баталсан журмуудтай танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана уу.
Дэлгэрэнгүй
2019-03-12

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт орлоо Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн харъяа сумдын иргэд, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд мэдээлэл өгөх сургалтын хөтөлбөрийн дагуу Ханбогд сумын Засаг даргын "Иргэний танхим”-д 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр
Дэлгэрэнгүй
2019-03-12

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Ерөнхий шүүгчид хүндэтгэл үзүүлэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр улиран томилогдсон Ерөнхий шүүгч Б.Одонтуяад тус шүүхийн шүүгч, ажилчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.  
Дэлгэрэнгүй
2019-03-12

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Сургалт зохион байгууллаа Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу "Хуульч мэргэжлийн сэтгэл зүй”, "Харилцааны сэтгэл зүй” сэдвээр 2019 оны 3 сарын 11-ний өдөр сургалтыг зохион байгуулав.  Сургалтыг сэтгэл судлаач Ш.Батболд удирдан явуулсан ба шүүгч ажилчид идэвхтэй оролцлоо.
Дэлгэрэнгүй
2019-03-12

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Спортын өдөрлөг-2019 тэмцээн зохион байгууллаа   Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолддуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, бие бялдар, эрүүл мэнд, ажлын эрч хүч, багаар ажиллах, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх, нөхөрсөг байдлыг бүрдүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээнийг 2019 оны
Дэлгэрэнгүй
2019-03-12

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дүүргийн засаг даргын ивээл дор "Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо”-ноос зохион байгуулсан Улс, дүүрэг орон нутгынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар, салбарын 8 эмэгтэйг "Манлайлагч эмэгтэй”-д өргөмжлөн шагнаж урамшууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд хүрэлцэн ирж
Дэлгэрэнгүй
2019-03-12

“Шүүхийн сургалтын каталоги - 2019” хэвлэгдлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 онд зохион байгуулах шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын цогц мэдээллийг хүргэх "Шүүхийн сургалтын каталоги-2019”-ийг бэлтгэн, толилуулж байна.   Шүүхийн сургалтын каталоги нь Та бүхэнд суралцах хэрэгцээ, зорилгоо тодорхойлох, оролцох сургалтаа оновчтой сонгоход хөтөч болно гэж найдаж байна. "Шүүхийн сургалтын каталоги-2019”-ийг   
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Гуравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031