Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-04-12

АНУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах сургалтын бүртгэлийн 7 хоногоор сунгалаа

  Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Нээлттэй Дэлхий манлайлал төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгчийг АНУ-д 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцах сургалтад оролцуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930