Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-06-14

“Виртуал мөнгө” сэдэвт сургалт боллоо

АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн зөвлөх ноён Кристофер Герхарт 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн Эрүүгийн эрх зүйн сургагч багш нарт зориулж "Виртуал мөнгө” сэдэвт сургалтыг удирдан явууллаа.
Дэлгэрэнгүй
2019-06-14

“Монголын шүүхийн тод хуудсыг сөхөхүй”

Жанчивдоржийн Бямбацогт, Оросоогийн Зандраа нарын хамтран бүтээсэн "Монгол Улсын шүүхээс төрсөн гавьяат хуульчид” номын тухай хуульч, сэтгүүлч Р.Нямцэрэн нийтлэл бичжээ. "Хуульч news” сэтгүүлд нийтлэгдсэн уг нийтлэлийг хүргэж байна. Өөрт хийгээд өрөөлд тохиосон баяртай сайхан үйлийг хэн нэгэнд сонсгож, бас бодлоо хуваалцах нь ухаан сэхээт хүмүүний сэтгэлийн сайхан ерөөл биз ээ. Би Шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-06-14

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас "Сэтгэл зүйн дархлаажуулалтын аян”-ны хүрээнд Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбатаар ахлуулсан мэргэжлийн баг хамт олныг урьж ирүүлэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр "Хэн ч үүнийг надад хэлээгүй” сэдвээр Увс аймаг дахь шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт явууллаа. Уг сургалтаар Хүний хөгжлийн асуудлаар буюу нас,
Дэлгэрэнгүй
2019-06-14

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын сургагч багш нарын сургалтыг зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөл 2019 онд "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсоны дагуу энэхүү сургалтын сургагч багш нарын сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд зохион
Дэлгэрэнгүй
2019-06-14

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүхбайгуулагдсаны15 жилийн ойд зориулан тус шүүхээс 15 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлсөн ажлын хүрээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд "Эко орчин бүрдүүлж, эрүүл ажиллаж амьдарцгаая” уриан дор тасалгааны цэцгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл таатай орчин бүрдүүлэх зорилгоор "Албан өрөөгөө цэцэгжүүлэх” аяныг
Дэлгэрэнгүй
2019-06-14

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр дадлага, сургуулилт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр зохион байгуулж байгаа дадлага, сургуулилт өнөөдөр (2019.06.14) эхэллээ. Дадлага, сургуулилтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зарим шүүхийн тамгын газрын дарга болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг
Дэлгэрэнгүй
2019-06-14

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлж байна

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-өөс 31–ний өдрүүдэд тус аймгийн Цахир, Чулуут, Хангай , Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумуудад ажиллав. Тодруулбал орон нутгийн иргэдэд тус шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал "Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, "Захиргааны ерөнхий хууль” гэсэн сэдвүүдээр
Дэлгэрэнгүй
2019-06-14

Дотоодын сургалт зохион байгууллаа.

  Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дотоод үзлэг шалгалтыг явуулж2019 оны 06 сарын 10 ны өдөр архив бичиг хэргийн эрхлэгч Н.Цэцэгсайханилэрсэн зөрчил, анхаарах асуудал, архивын ажиллах журам, албан хэргийн стандартаар сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930