Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-06-17

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангадаг алба хаагчид сургалтад хамрагдав

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хоёр өдрийн /2019 оны 06 дугаар сарын 14-15-нд/  сургалт зохион байгууллаа. Эхний өдөр ШЕЗ-ийн байранд танхимын сургалт болсон бол дараагийн өдөр үзүүлэх дадлага, сургуулилт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд үргэлжилж, амжилттай болж өндөрлөв.  
Дэлгэрэнгүй
2019-06-17

Шүүгч, ажилтнууд сайн үйлсийн аянд нэгдлээ

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгч, ажилтнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулсан сайн үйлсийн төлөөх аянд нэгдлээ. Энэхүү аяны хүрээнд мөнгөн хандивын хайрцгийг 10 өдрийн хугацаагаар шүүхийн байранд байршуулж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сайн үйлсийн төлөөх төвлөрсөн хандивыг хүлээлгэж өглөө. Ховд аймаг дахь шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-06-17

“Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дотоод сургалт”-ын хөтөлбөрийн хүрээнд "Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан удирдан явуулсан бөгөөд сургалтад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдав. Мэдээллийн тухай ойлголт, мэдээллийн аюулгүй байдал гэж юу вэ? Түүний
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930