Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-06-25

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

ИРГЭНИЙХЭЭ ҮГИЙГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ, МЭРГЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА.   Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн иргэн Б.Дамдин Шүүхээр үйлчлүүлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.   Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлэх болов?   Миний бие хөдөөний малчин хүн юм. Тэгээд урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй.
Дэлгэрэнгүй
2019-06-25

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Хуульчдын форум-2019”-д амжилттай оролцлоо Монголын Хуульчдын холбооноос гурав дахь жилдээ "Хуульчдын форум”-ыг "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор 2019 оны 06 сарын 13-ны өдөр "Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа. Энэ удаагийн форумд 400 гаруй хуульч оролцсон бөгөөд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Багахангай дүүргийн
Дэлгэрэнгүй
2019-06-25

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн "Тогтоолын цахим сан” ашиглалтад орлоо   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн тогтоолуудыг цахимжуулж "Тогтоолын цахим сан” үүсгэн, захиргааны хэргийн шүүхүүдийн үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Тогтоолын цахим
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930