Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-06-26

Захиргааны эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл "Захиргааны эрх зүйн сургалтын сургагч багшийг чадавхжуулах сургалт”-ыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалт өнөөдөр(2019.06.26) тус академийн байранд эхэлсэн юм.     Сургалтыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нээж Шүүхийн
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930