Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-07-18

Олон улсын эрүүгийн шүүхэд ажилтны орон тоо зарлажээ

Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд ажиллах ажилтны орон тоо зарлагджээ. Тус байгууллагын Хүний нөөцийн газраас зарлагдсан орон тооны талаарх мэдээлэлтэй https://www.icc-cpi.int/jobs/pages/vacancies.aspxцахим холбоосоор танилцах боломжтой
Дэлгэрэнгүй
2019-07-18

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: ЭРГЭН ХАРАХ, ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ

      Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь нийт иргэн, улсын ашиг сонирхол, эрхэмлэх үнэт зүйлстэй амин холбоотой учраас иргэн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй, иргэд тус эрхээ эдлэхийг эрмэлзэж байна, бас засаг төрөөс иргэдэд эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлж байгааг харж байна. Тухайн амин чухал асуудлуудыг олон талт өнцгөөс харж, үзэл
Дэлгэрэнгүй
2019-07-18

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031