Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-07-19

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

 "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар 8 шүүгчид холбогдох 8 гомдлыг хэлэлцсэнээс 4 шүүгчид холбогдох 4 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, 2 шүүгчид холбогдох 2 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031