2019-07-22
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа "Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан мэргэшүүлэх сургалт” өнөөдөр (2019.07.22) Шүүхийн сургалтын төвд эхэллээ. Энэ удаагийн сургалтыг Австрали улсын хуульч, эвлэрүүлэн зуучлагчдын баг удирдан явуулах бөгөөд гэр бүлийн маргааныг дагнан шийддэг шүүгч, анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, зарим шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм.