Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-08-30

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.   Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж хатагтай Тара Нийлийг ОУХЭЗБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэв. Тэрээр
Дэлгэрэнгүй
2019-08-29

Залуучууд зөвлөл хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Залуучуудын зөвлөл”-өөс санаачлан "Шүүхийн захиргааны ажилтны хөгжил" сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус шүүхэд өмнө нь ажиллаж байсан үе, үеийн захиргааны ажилтнууд урилгаар оролцон илтгэл тавьж, санал солилцсон юм. Тухайлбал хуульч, өмгөөлөгч Т.Ариунболд "Эрсдэлийн
Дэлгэрэнгүй
2019-08-28

9 дүгээр сарын 3-ны өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл
Дэлгэрэнгүй
2019-08-27

“Өглөөний цайн уулзалт”-д урьж байна

    "Шүүхийн Залуучуудын клуб”-ээс ээлжит "Өглөөний цайн уулзалт”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өглөө 08 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд зохион байгуулах гэж байна. Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн Хүний нөөцийг хөгжүүлэх JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS-2019 оны
Дэлгэрэнгүй
2019-08-27

БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтын зар

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын шүүх, шүүхийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 13-26-ны өдөр Бээжин хот дахь Үндэсний Шүүгчийн коллежид зохион байгуулах, Монгол Улсаас 30 шүүгч,
Дэлгэрэнгүй
2019-08-26

Мэдээлэл

"Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-дшилжүүлжээ” гарчиг бүхий мэдээ 2019.08.26-ны өдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа
Дэлгэрэнгүй
2019-08-22

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

"Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 10 гомдлыг хэлэлцсэнээс 8 шүүгчид холбогдох 5 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй
2019-08-22

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

    Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал
Дэлгэрэнгүй
2019-08-22

Гэрэлтэй цонх: Арга "сүвлэсэн" амьдрал

Цэлийсэн том өрөөнд сүүл үеийн макбүүк дэлгэчихсэн. Твиттерээ шалгангаа "Том n Тоms”-ын кофе шимээд л. Хаалгыг нь тогшоод "Орох уу” гэж туслах нь асуувал дурамжхан зөвшөөрөн хөмсөг зангидаад "Би ажилтай байна. Харж байна уу чи” гэж омогдоод л...Би шүүгчийн ажлыг ийн төсөөлж зорьсон.    Гэрэл зургийг MPA.mn   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн
Дэлгэрэнгүй
2019-08-13

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулахад чиглэсэн "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталж, "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлсэн. Энэ ч
Дэлгэрэнгүй
2019-08-12

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
Дэлгэрэнгүй
2019-08-09

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчдийн анхааралд

    Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал
Дэлгэрэнгүй
2019-08-06

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны мэдээлэл "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар 16 шүүгчид холбогдох 8 гомдлыг хэлэлцсэнээс 14 шүүгчид холбогдох 6 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 1 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, 1 шүүгчид холбогдох 1 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031