Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-09-07

"Хууль дээдлэх ёс" сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авах тухай

      Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 16 дахь жилдээ эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын "Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2019 оны 4 дүгээр улирлын болон англи хэл дээрх дугаарт хууль, эрх зүйн асуудлаар судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр эрдэмтэн, судлаач, багш, хуульч та бүхнийг эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж ирүүлэхийг
Дэлгэрэнгүй
2019-09-07

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шатрын тэмцээн зохион байгуулав Тус шүүхийн Урлаг, спорт, бусад арга хэмжээ хариуцсан багийн энэ оны төлөвлөгөөт ажлын нэг болох "Шатрын тэмцээн”-ээ өнөөдөр /2019.09.06/ зохион байгуулж, аваргаа шалгарууллаа. Тэмцээнд шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнууд эрэгтэй, эмэгтэй дагнасан төрлөөр өрсөлдөж, эрэгтэйчүүдээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, эмэгтэйчүүдээс шүүх
Дэлгэрэнгүй
2019-09-07

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав Тус шүүх нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2019.09.06/ хамтарсан уулзалт зохион байгуулав. Уулзалтад Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан болон Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн
Дэлгэрэнгүй
2019-09-07

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өглөөний дасгал хийж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулцгаая Монголын шүүхийн ажилтнуудын Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Дархан-Уул аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Ажлын байран дахь өглөөний дасгал” аяныг тус шүүхэд өнөөдөр /2019.09.05/ эхлүүллээ. Цаашид өглөө бүр ажил эхлэхээс өмнө "Өглөөний дасгал” хийж, хэвшил болгохыг зорьж байна. Өглөөний дасгал
Дэлгэрэнгүй
2019-09-07

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бадамдоржийн Ариунбаярыг Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй байгааг тань үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Цэнд-Очирыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Завхан аймаг дахь шүүхийн
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30