Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-09-17

“Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Деклан Магий тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ноён Деклан Магий Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уг төсөл 2021 он хүртэл
Дэлгэрэнгүй
2019-09-17

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар АНУ-ын Вашингтон хотод 2019 оны 9 дүгээр сарын 16-аас 18-ны өдөр ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид АНУ-ын Азийн Сангийн төв оффист зочлон Азийн сангийн хөтөлбөрийн мэргэшсэн газрын ахлах захирал ноён Ким Маккуай, Төрийн албаны
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30