Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-09-19

Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл "Эрүүгийн эрх зүйн сургалтын сургагч багшийг чадавхжуулах сургалт”-ыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран зохион байгуулж байгаа сургалт өчигдөр тус академийн байранд эхэллээ. Сургалтыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу энэ удаагийн эрүүгийн эрх зүйн сургагч багшийг
Дэлгэрэнгүй
2019-09-19

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдөр АНУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын 2 дахь өдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын Төрийн департментын Зүүн ази номхон далайн бүсийн БНХАУ, Монгол Улсыг хариуцсан албаны дэд дарга Гвендолин Кардно, мэргэжилтэн зэрэг бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-09-19

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

  ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД   Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй
2019-09-19

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн "1 баг 1 зүрх” өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа "Нээлттэй хаалганы” өдөрлөгт тус шүүхийн Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, Эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөр, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Азжаргал, Иргэний хэргийн анхан шатны
Дэлгэрэнгүй
2019-09-19

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс мэдээлж байна

"БИД ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн хамт олон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр"БИД ЭРТЭЧ ЗАЛУУЧУУД” өглөөний уулзалт- ярилцлагыг зохион байгууллаа. Уг уулзалт ярилцлагын үеэр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн ерөнхий нягтлан бодогч Д.Энхболд нь "Хүний амьдралын үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил” гэсэн
Дэлгэрэнгүй
2019-09-19

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс мэдээлж байна

"MICROSOFT EXCEL” ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Шүүхийн хамт олондоо 2019 оны 09 дугаар сарын 17-ний өдөр"Microsoft excel”хэрэглээний програмын сургалт зохион байгууллаа. Сургалтаар"Microsoft excel” програмд томьёо ашиглах, график хийх зэрэг ерөнхий ойлголтыг шүүхийн захиргааны ажилтнуудад тайлбарлаж, харилцан яриа өрнүүллээ. Сургалтыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны
Дэлгэрэнгүй
2019-09-19

Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхээс мэдээлж байна

КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Шүүхийн тамгын газрын ажилчдад "Компьютер болон интернет хэрэглээ” сэдэвт сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Төрмөнх зохион байгуулж нийт ажилчдад компьютерийн хэрэглээн дээр тулгамдаж буй асуудлын талаар мэдээ, мэдээллийг өгсөн үр дүнтэй
Дэлгэрэнгүй
2019-09-19

Эмгэнэл

  Төмөрбаатарын ГАНБАТ /1962-2019/ Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Ганбат 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зуурдаар таалал төгслөө. Тэрээр 1962 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрж, Мөрөн хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, Халх журам хууль зүйн дээд сургуулийг төгсөж эрх зүйч, хуульч мэргэжлийг эзэмшсэн байна. Т.Ганбат нь 1980-1983 онд
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30