Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-09-24

Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

    Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны статистик мэдээллийн анхан шатыг боловсруулан гаргадаг төрийн байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан "Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад шүүгчийн туслах Н.Удвал оролцлоо. Энэхүү сургалт нь нийгэм эдийн
Дэлгэрэнгүй
2019-09-24

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Олон улсын Ахмадын өдрийг угтан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн ахмадын холбооны Салбар зөвлөлийн дарга гишүүд болох шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2019 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 20 гаруй ахмад хүрэлцэн ирж залуу насаа дурсан нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30