Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-10-01

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн Э.Батбаяр нар ажлын албанд олон жил, идэвх зүтгэлтэй ажилласан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын ахмад настан Лодонгаваагийн Нямсүрэн, Чүлтэмийн Жаргалсайхан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Олон улсын ахмадын баярын мэнд хүргээд, эрүүл энхийг хүслээ.  
Дэлгэрэнгүй
2019-10-01

Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

    ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД   Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус ирүүлсэн байна. Иймд тус шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид
Дэлгэрэнгүй
2019-10-01

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Удирдамжийн дагуу Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, шүүхийн барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба нар тус шүүхийн тамгын газарт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажиллалаа.  
Дэлгэрэнгүй
2019-10-01

Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА   Тус шүүхээр үйлчлүүлсэн иргэн Б.Буянчимэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд талархсан сэтгэлээ илэрхийлж буйг уламжилж байна. Б.Буянчимэг: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг чирэгдэлгүй хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэж өгсөн шүүгч, шүүгчийн туслах нарт чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Миний бие найзынхаа танилцуулсан хөрөнгө оруулалтын санд мөнгө төлж ашиг авдаг
Дэлгэрэнгүй
2019-10-01

Шүүхэд баярлалаа...

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн өндөр настан Дашийн Дорж шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах” иргэний хэрэг шийдвэрлүүлсэн тэрбээр "Миний төрсөн эцэг Намжидын Дагва 1938 онд улс төрийн гэмт хэрэгт холбогдон хилсээр ялын дээд хэмжээгээр
Дэлгэрэнгүй
2019-10-01

Шүүгчийн заавал судлах сургалтууд эхэллээ

     Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийн заавал судлах, хуульчийн кредит цаг тооцох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүйн сургалт”-ыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл орон нутагт 2 ээлжээр, нийслэлд 5 ээлжээр тус тус зохион байгуулж эхэллээ
Дэлгэрэнгүй
2019-10-01

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс мэдээлж байна.

Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын соёлын төвд "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн
Дэлгэрэнгүй
2019-10-01

Олон улсын ахмадын баярын мэндчилгээ

Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа "Олон улсын ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031