Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-10-04

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны тов

Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 08-ны 14.00цагт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт тус тус Шүүхийн Ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийхээр товлон зарлалаа.
Дэлгэрэнгүй
2019-10-04

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдааны мэдээлэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 24 шүүгчид холбогдох 10 гомдол хэлэлцсэнээс 19 шүүгчид холбогдох 7 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 5 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй
2019-10-04

Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын үзлэгт “А” үнэлгээ авав

Шүүхийн ерөнхий зөвлөл төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг (Улсын үзлэг)-т "А” үнэлгээ авлаа. Улсын үзлэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд 2019 оны есдүгээр сарын 30-наас энэ сарын 2-ныг хүртэл зохион байгуулж, өнөөдөр дүнгээ танилцуулсан юм.   Улсын үзлэгийн ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан даргалж,
Дэлгэрэнгүй
2019-10-04

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай Санамж бичиг байгууллаа

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас хэрэгжүүлж буй "Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-д Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл хамтрагч байгууллагаар ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгууллаа. "Монгол Улсад Жендэрт суурилсан
Дэлгэрэнгүй
2019-10-04

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

      Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрынэвлэрүүлэн зуучлагчийн нэг сул орон тоонд ‘’Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль’’-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг 2019 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 11-ны дотор бүрдүүлэн дараах газарт авчирч өгнө үү. 1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031