Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-10-10

"Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-тэй танилцлаа

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд 2019 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд "Хэргийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.   Энэ үеэр Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн хэргийн хөдөлгөөний хяналт
Дэлгэрэнгүй
2019-10-10

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.10) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн
Дэлгэрэнгүй
2019-10-10

Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031