Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-10-24

Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс хуралдлаа

Шүүхийн төрөлжсөн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комисс өнөөдөр (2019.10.24) хуралдлаа. Хуралдаанаар зарим салбар архиваас "Архивын гэрчилгээ” авахаар ирүүлсэн хүсэлт, хадгалах хугацаа дууссан, түүх, эрдэм шинжилгээ, практик ач холбогдолгүй болсон захиргааны зөрчлийн материал болон бусад баримтуудын устгах хэргийн актыг батлах, эсэх асуудлыг хэлэлцэв. Мөн шүүхийн тамгын
Дэлгэрэнгүй
2019-10-24

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 22-23-нд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн хүний нөөцийг
Дэлгэрэнгүй
2019-10-24

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхийн тамгын газрын шүүгч, ажилчдад "Цахим тайлангийн систем, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-аар сургалт зохион байгууллаа. Уг сургалтаас цахим тайлангийн www.e-tax.mta.mn сайтад улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх төлбөрийн даалгавар үүсгэх болон түүний тайлагналтын талаар дэлгэрэнгүй ойлголтыг өглөө.
Дэлгэрэнгүй
2019-10-24

НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, 2013 оноос хойш хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн ололт, амжилтыг танилцуулав. Мөн шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүгч,
Дэлгэрэнгүй
2019-10-24

Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 21-22-нд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар, 22-23-нд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031