Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-11-14

Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын төлөөллийг өчигдөр /2019.11.13/ хүлээн авч уулзан, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа. Азийн хөгжлийн банкны дэд суурин төлөөлөгч ноён Деклан Магий Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Монгол дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн талаар танилцуулав. Тус төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий
Дэлгэрэнгүй
2019-11-14

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн       Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Налайх дүүрэг дэх Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх, дүүрэгт гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Налайх, Багахангай
Дэлгэрэнгүй
2019-11-14

Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам"-ын өөрчлөлтийн талаар шүүгч ажилтнуудад сургалт зохион байгуулав

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас ШЕЗ-ийн 2015 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам” болон уг журамд 2019 оны 10 дугаар сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн шүүгч, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.  
Дэлгэрэнгүй
2019-11-14

“Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрт урьж байна

Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн сантай хамтран "Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Иймд эрхэм шүүгч таныг уг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Залуу шүүгчдийг өөртөө итгэлтэй, ажлаа ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, цаашилбал өөрийгөө хөгжүүлэх, карьерын хувьд өсөн дэвжихэд нь
Дэлгэрэнгүй
2019-11-14

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын шүүхийн захиргааны 52 албан хаагч төрийн жинхэнэ албан
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930