Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-11-15

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт болов

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын энэ оны сүүлийн ээлж болох захиргааны эрх зүйн чиглэлийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгууллаа. Энэ удаагийн ээлжийн сургалтад Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа нар оролцов.
Дэлгэрэнгүй
2019-11-15

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар шүүгчдэд сургалт зохион байгуулав

Улсын дээд шүүх, нийслэл, дүүргийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоо” сургалт өнөөдөр боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Монголбанк хамтран зохион байгуулсан уг сургалтаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон
Дэлгэрэнгүй
2019-11-15

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ”. Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/40 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ажиллагаа, шүүхийн албан хэрэг хөтлөлт, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс баталсан дүрэм журмын
Дэлгэрэнгүй
2019-11-15

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан тус хорооны гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталснаар Шүүхийн сахилгын хороо
Дэлгэрэнгүй
2019-11-15

Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын Суурин төлөөлөгчтэй уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улсад дахь Суурин төлөөлөгч ноён Руфат Алимардановыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Руфат Алимарданов Олон улсын санхүүгийн корпорацын талаар товч танилцуулаад Монгол Улсын хуулийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа"Төлбөрийн чадваргүйдлийг шийдвэрлэх буюу дампуурлын хууль
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930