Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-11-14

“Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрт урьж байна

Шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн сантай хамтран "Залуу шүүгчийн менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Иймд эрхэм шүүгч таныг уг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Залуу шүүгчдийг өөртөө итгэлтэй, ажлаа ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, цаашилбал өөрийгөө хөгжүүлэх, карьерын хувьд өсөн дэвжихэд нь
Дэлгэрэнгүй
2019-11-14

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын шүүхийн захиргааны 52 албан хаагч төрийн жинхэнэ албан
Дэлгэрэнгүй
2019-11-13

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулав.     Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Ж.Мөнхжаргал, жолооч Д.Авирмэд нар Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр гаргуулахаар ирүүлсэн 21 өргөдөлд өргөдөл гаргагч, уригдагч талууд тус сумандаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны
Дэлгэрэнгүй
2019-11-13

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Өглөөний кофе” уулзалт боллоо.   Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Залуучуудын зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй Мягмар гарагийн "Өглөөний кофе” уулзалтыг өнөөдөр өглөөний 800цагт тус шүүхийн тамгын газрын дарга Л.Наянтай зохион байгууллаа.   Энэхүү уулзалтын мэдээллийг тэрээр "ХАНДЛАГА” гэж юу вэ сэдвийн хүрээнд явуулж, Эерэг ба сөрөг сэтгэлгээ, Эерэг
Дэлгэрэнгүй
2019-11-12

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ДУРСАМЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. Говь-Алтай аймагт амьдарч буй Аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч, ажилтнуудын дурсамж уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав. Уг уулзалтыг нээж Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд үг хэлж, ирсэн шүүгч, ажилтнууд урилгыг хүлээн аван хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэн, одоо ажиллаж буй шүүгч, ажилтан, ажлын орчин, нөхцөлийн
Дэлгэрэнгүй
2019-11-12

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

Тус шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан Ёс зүй харилцаа хандлага мөн Засгийн газраас баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн талаарх сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулав. Сургалтад тамгын газрын ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд "Ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт уралдааныг
Дэлгэрэнгүй
2019-11-12

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн захиргааны ажилтны ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэв. Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангадаг бөгөөд шүүхийн Бичиг хүргэгчийн албан ажлын хэрэгцээнд байгууллагын төсвийн нөөц боломжоос мотоцикл авч өгөв. Мөн 2019 оны эхнээс бичиг хүргэгчид сар бүр 30,000 төгрөгийн
Дэлгэрэнгүй
2019-11-12

“Иргэдэд үйлчлэх төв” тохижуулав

  Багахангай, Налайх дүүргийн шүүх "Иргэдэд үйлчлэх төв” тохижуулж өчигдөр (2019.11.11) нээлээ. Шүүхээр үйлчлүүлэгчдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах болон иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсрол олгох зорилготойгоор уг төвийг байгуулсан юм. Шүүхийн байран дахь "Иргэдэд үйлчлэх төв”-өөс шүүхэд хандахад бүрдүүлэх баримт бичгийн загвар,
Дэлгэрэнгүй
2019-11-12

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГЦ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА  Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хамрагдлаа. Энэхүү ажлын гол зорилго нь Шүүгч, ажилчдын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх болон хавдарт, хавдарт бус өвчнөөс урьдчилан
Дэлгэрэнгүй
2019-11-12

говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

"ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА   Тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангитай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт зохион байгуулж, шүүхийн шийдвэр, түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд тулгамдаж буй асуудал, иргэдээс
Дэлгэрэнгүй
2019-11-12

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэг нь Хэнтий аймгийн Батноров сумын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас гаргасан 15 иргэдэд холбогдох өргөдлийг хүлээн авч тухайн нутаг дэвсгэрт очиж үйлчилгээ үзүүлж маргааныг шийдвэрлэн ажиллав. Тухайн сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчид сонгогдсон 7 иргэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн
Дэлгэрэнгүй
2019-11-11

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"ТӨРИЙН АЛБАНЫ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.   Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” /Хөдөлмөрийн харилцаа/ сэдэвт сургалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагт тус шүүхийн Тамгын газрын байранд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2019-11-11

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Завхан аймгийн Идэр сумын иргэд, төрийн албан хаагч нарт зориулж "Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.”   Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүнг олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдийн зөрчил, маргаантай асуудлыг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол,
Дэлгэрэнгүй
2019-11-11

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхээс мэдээлж байна

  Хэнтий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Нээлттэй шүүх өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэрлэн суманд байрлах "Эвт” худалдааны төвд зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн хэргийн статистик мэдээ, "Шүүх ба олон нийт
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930