Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-12-03

Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайваний Шүүхийн ерөнхий газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Тайваний шүүгчдийн академид туршлага солилцох 14 дэх удаагийн сургалт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн. Энэ удаагийн сургалтаар онлайн хэрэг мэдүүлэх систем болон цахим лавлагаа, шүүхээс олон нийттэй хэрхэн харилцаж, хамтран ажилладаг,шүүхэд
Дэлгэрэнгүй
2019-12-03

"Иргэн-2014" нэгдсэн системийг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагдав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 130, 139 дүгээр тушаалаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014" нэгдсэн системд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын даалгаврыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд нь шүүгч, шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-12-03

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дугаар сарын 22 өдрийн А/118 дугаар тушаалаар зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх ажлын хэсэг Өвөрхангай аймгийн шүүхийн тамгын газарт Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан, Дотоод аудитын референт Ж.Онон, Захиргааны хэргийн хөдөлгөөн
Дэлгэрэнгүй
2019-12-03

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан үзүүлэх шүүх хуралдаан зохион байгууллаа     Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үр нөлөөг сайжруулах, хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулах ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчид тангараг өргөх үйл
Дэлгэрэнгүй
2019-12-03

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар Эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ үү

Эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ үү   Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Н.Дагидандорж, эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор нар "Хөвсгөл ард түмний телевиз”-ээр дамжуулан "Эвлэрүүлэн зуучлалын тухай ойлголт, ач холбогдол, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг өглөө.   Мэдээлэл 2019 оны 12 дугаар
Дэлгэрэнгүй
2019-12-03

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД “ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД "ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ.   Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн Б.Уянга нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид баярласан сэтгэгдлээ илэрхийлж "Талархал” бичиж ирүүлжээ. Тэрээр "Би Бор-Өндөр суманд хувиараа бизнес эрхэлдэг. Танай шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвөөр хэд хэдэн удаа үйлчлүүлсэн.
Дэлгэрэнгүй
2019-12-03

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

ХАМТ ОЛНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хамт олны хурал зохион байгууллаа. Уг хурлаар дараах зүйлийг хамт олноороо хянан хэлэлцлээ. 1.Монголын Шүүхийн Захиргааны ажилтны холбооноос ирүүлсэн "Сайн үйлсийн аян эхлүүлэх тухай” албан
Дэлгэрэнгүй
2019-12-03

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ   Эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой "Монгол бахархлын өдөр”, Анхдугаар үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн хүрээнд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 18 төрийн
Дэлгэрэнгүй
2019-12-03

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхэд баярлалаа    2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэн Е.Хозы миний машиныг мөргөж хохирол учруулсан. Уг хохирлыг барагдуулаагүй удсан тул Иргэний хэрэг үүсч шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүх хуралдааны үеэр хоёр тал эвлэрч тохиролцсон шүүгч Л.Ариунцэцэг шүүгчид баярлаж байгаагаа илэрхийлж байна. Нэхэмжлэгч Б.Баясгалан Хариуцагч Е.Хазы 2019.11.20
Дэлгэрэнгүй
2019-12-03

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгууллаа.               Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь  иргэдэд хүрч ажиллах зорилго тавьж  ажилладаг. Энэ ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр Шүүхийн нээлттэй хаалгааны өдөрлөгийг шүүхийн байранд  зохион байгуулсан. Шүүхийн нээлттэй хаалганы
Дэлгэрэнгүй
2019-12-03

Багануур дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

­Шүүгч Д.Оюунбатад хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 198 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарч байгаа шүүгч Д.Оюунбатад хамт олны нь зүгээс хүндэтгэл үзүүллээ.   Шүүгч Д.Оюунбат нь 1978-1979 онд Улаанбаатар хотын Найрамдлын районы шүүхэд зарлага, 1984-1992 онд Төв аймгийн хэсгийн ардын 7 дугааршүүхийн шүүгч, 1992-2006 онуудад
Дэлгэрэнгүй
2019-12-03

Зарим шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг зарим шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна. Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү,
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031