Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-12-05

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ   Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн А/118 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг буюу Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан, дотоод аудитын референт Ж.Онон, Эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт
Дэлгэрэнгүй
2019-12-05

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"ШҮҮХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААНЫ СИСТЕМ”-ЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА-СУРГАЛТ ЯВАГДЛАА Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүхийн цахим лавлагааны систем”-ийн талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Мэдээллийн технологийн инженер Э.Лхагва-Очир нар тус шүүхийн Тамгын газрын байранд өнөөдөр буюу 2019
Дэлгэрэнгүй
2019-12-05

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр шагнав

  Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, "Архивчдын өдөр"-ийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шүүхийн захиргааны нэр бүхий албан хаагчдыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр шагнав. Тодруулбал, Шүүхийн төрөлжсөн архивын судлаач-архивч Э.Марал, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч О.Сувдмаа,
Дэлгэрэнгүй
2019-12-05

Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

  Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал
Дэлгэрэнгүй
2019-12-05

Шүүхийн шийдвэрийг танилцуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал дараах мэдээллийг хийв. "Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх захиргааны хэргийн
Дэлгэрэнгүй
2019-12-05

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт үргэлжилж байна

Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй”, "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай материаллаг болон процессын хуулийн практик хэрэглээний зарим асуудал” сургалт үргэлжилж байна. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүгийн хууль болон процессын хууль
Дэлгэрэнгүй
2019-12-05

Мэндчилгээ

  Шүүхийн архивын салбарт ажиллаж ирсэн үе, үеийн ахмадууд болон эдүгээ ажиллаж байгаа эрхэм архивч, архив, бичиг хэргийн эрхлэгч Та бүхэндээ "Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, Архивчдын өдөр"-ийн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031