Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2020-01-07

ШЕЗ-ийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж байна. Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг
Дэлгэрэнгүй
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031