Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн захиргааны ахмад ажилтнуудын уулзалт боллоо

Шүүхүүдэд тамгын газрын даргаар ажиллаж байсан ахмадуудын уулзалт өнөөдөр (2018.03.16) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. "Монголын шүүхийн ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албатай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг уулзалтад шүүхийн захиргааны байгууллага байгуулагдах үеэс шүүхийн тамгын газрын хэлтсийн дарга, тамгын газрын даргаар ажиллаж байсан 15 ахмад ажилтан оролцлоо.

 Шүүхийн захиргааны ахмад ажилтнуудын уулзалт боллоо

Төрийн албаны залгамж холбоо, уялдааг сайжруулах, идэвхжүүлэх, ахмад ажилтнуудын арга туршлагыг судлах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга онцолсон. Мөн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг шүүхийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаа, бодлогыг зочдод танилцуулсан.

"Монголын шүүхийн ажилтнуудын холбоо”-ны талаар менежер С.Бямбаа танилцуулсны дараа ахмадууд "Ахмадын хороо” байгуулах талаар хэлэлцсэн юм.

Шүүхийн захиргааны удирдах албанд ажиллаж байсан ахмадууд шүүх хуралдааны "Ногоон танхим”-тай танилцав.


Нийтэлсэн bagana   Үзсэн: 795  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930