Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-01-2016, 08:23   Ангилал: ---  

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ

 

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны төлөөлөл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт Монгол Улсын Гавъяат хуульч цол хүртсэнд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ

Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар оролцож, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Гавъяат хуульч Ц.Зоригт "Алтан фемида” гардууллаа.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ 

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн гадаад харилцааны хамтын ажиллагаа, шүүгч ажилтнуудын сургалтын талаар санал солилцов.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүндэтгэл үзүүллээ

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 752  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930