Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-04-2018, 11:42   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Говьсүмбэр аймгийн шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Говьсүмбэр аймгийн шүүхэд ажиллалаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр (2018.04.11) Говьсүмбэр аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, энэ онд тавьсан зорилтуудыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан юм. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, санал солилцов. Мөн шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөлтэй танилцлаа.

 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэгт танилцуулсан юм. Ажлын хэсэгт Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, референт С.Сүхжаргал, Ч.Мөнхбат, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Д.Аюуш нар багтжээ.

 

 

 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 409  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Дөрөвдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30