Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 06:21   Ангилал: ---  

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан тус хорооны гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталснаар Шүүхийн сахилгын хороо байгуулагдах эрх зүйн орчин бүрдлээ. Та бүхний туршлага, мэдлэг, чадвар Үндсэн хуулийн шинэ байгууллагын суурийг тавихад гол хүч болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд "Шүүхийн ёс зүйн хороонд жилд 300 гаруй шүүгчид холбогдох 200 гаруй гомдол ирдэг. Энэ бол Ёс зүйн хороо, түүний ажлын алба маш ачаалалтай ажилладгийг харуулж байна. Мөн бид бүрэн эрхийнхээ хугацаанд олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан зөвлөмжид үндэслэн холбогдох хуулийн төсөл боловсруулсан. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой маргаан шийдвэрлэх хуультай болох нь чухал” гэлээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 888  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031