Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 07:02   Ангилал: ---  

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар шүүгчдэд сургалт зохион байгуулав

Улсын дээд шүүх, нийслэл, дүүргийн эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоо” сургалт өнөөдөр боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Монголбанк хамтран зохион байгуулсан уг сургалтаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх эрх зүйн орчин, олон улсын туршлага, уг гэмт хэргийг шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүргийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар шүүгчдэд сургалт зохион байгуулав Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Энхбаяр "Терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаах зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг дэлхий нийтийн анхааралд байгаа. Манай улсын хувьд террорист бүлэглэлүүд суртал ухуулга явуулах, нөлөөлөх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх зэргээр орж ирэхийг үгүйсгэхгүй. Мөн мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой эрсдэлүүд бий, тохиолдол ч гарсан. Энэ үед НҮБ-ын болон олон улсын судлаачид шүүгчдэд сургалт зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой” гэв.

НҮБ гишүүн улсуудад нутаг дэвсгэртээ террорист бүлэглэл орогнуулахгүй, террорист үйлдэл гаргасан хүмүүст хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах үүрэг хүлээлгэж, шаардлага тавьдаг. Мөн шинээр дэлгэрч буй дижитал гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж байгаагаа НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Филип Дивейт онцоллоо.

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар шүүгчдэд сургалт зохион байгуулав Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг "ФАТФ-аас гаргасан зөвлөмжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд үр нөлөөтэй болгох асуудал байгаа. Энэ зөвлөмжийн дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хэвшүүлэх, шүүгч нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлууд төлөвлөгдсөн. Энэ удаагийн сургалт Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах зорилттой уялдаж байгаа юм” гэв.

Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн аравдугаар сард баталсан Монгол улсын Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалтын үеэр шүүгчдэд мэдээлэл өгсөн юм.

Мөн терроризтой холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг, олон улсын туршлагын талаар НҮБ болон Их Британийн судлаач, хуульчид илтгэл тавилаа.

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар шүүгчдэд сургалт зохион байгуулав Сургалтын төгсгөлд Терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол улсын хууль эрх зүйн болон институцийн тогтолцоог бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломж, цаашдын чиглэл, техникийн туслалцаа авах чиглэлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 460  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031