Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-11-2019, 07:56   Ангилал: ---  

Шатрын тэмцээнд “Шүүхийн баг” гутгаар байр эзлэв

Тагнуулын ерөнхий газрын нэрэмжит "Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнд "Шүүхийн баг” гутгаар байр эзэллээ.

Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ой, Их Эзэн Чингис хааны өдрийг тохиолдуулан хуулийн төв байгууллагуудын дунд зохион байгуулсан уг тэмцээнд УИХ-ын тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Прокурорын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын холбоо зэрэг 15 байгууллагын 19 баг оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Өмгөөлөгчдийн холбоо, гутгаар байрт "Шүүхийн баг” шалгарсан.

Шатрын тэмцээнд “Шүүхийн баг” гутгаар байр эзлэв

"Шүүхийн баг”-т Улсын дээд шүүхийн шүүгчийн туслах Э.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, Дотоод аудитын албаны референт Ж.Онон, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Ц.Амарбилэг нар оролцлоо.

 
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс 
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 513  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031