Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-12-2019, 08:23   Ангилал: ---  

Хүндэтгэл үзүүлэв

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Н.Чулуунжавт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг нар хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэв

Шүүгч, шүүхийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнаар олон жил идэвх, санаачилгатай ажилласан Н.Чулуунжавт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга талархал илэрхийлээд эрүүл энх, сайн сайхныг хүссэн юм.

 Шүүгч, шүүхийн тамгын газрын даргаар 40 шахам жил ажилласан тэрбээр хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд "1980 онд шүүгчээр томилогдсоноос хойш шүүгч, шүүхийн тамгын газрын даргаар ажиллаж, бүхий л амьдрал минь шүүхтэй холбоотой байлаа. Шүүхээр овоглож явсандаа ямагт бахархдаг” гэлээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 711  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031