Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-01-2020, 05:11   Ангилал: ---  

ШЕЗ-ийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс орон нутагт ажиллаж байна.

Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд ажлын хэсэг хяналт-шинжилгээ хийнэ. Тодруулбал, Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

ШЕЗ-ийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Шүүхийн захиргааны хүний нөөц хариуцсан ахлах референт Т.Наранбат, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Шүүхийн захиргааны хяналт-шинжилгээ хариуцсан референт Г.Төрболд нар ажиллаж байна. Орон нутаг дахь томилолт энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ.


Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 736  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031