Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-03-2019, 09:27   Ангилал: Шүүхийн ахмадын холбоо  

ЭМГЭНЭЛ

 

 

 

Шүүгч асан, хуульч Тайжууд овгийн Ламжавын Ганболд нь 2019 оны 3 сарын 09-нд өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз учирлаа.

 

Л.Ганболд нь 1949 онд Өмнөговь аймгийн Булган суманд малчин ард Цэвээнжавын 3-р хүү болон төрж, улмаар бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1975 онд Хууль цаазын дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургуулийг "Эрх зүйч мэргэжил”-ээр төгсжээ.


Л.Ганболд нь ажил, хөдөлмөрийн гараагаа 1967 онд Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаагаас эхэлж, 1975-1990 онд Баянхонгор аймгийн шүүхэд шүүгч, 1990-1999 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч, 1999-2009 онд Өмнөговь аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

 

Тэрээр улсад 39 жил ажилласнаас шүүхийн байгууллагад 34 жил шүүгчээр ажилласан Монгол Улсын шүүхийн дэд түшээ зэрэг дэвтэй, ширээний теннисээр спортын 3 дугаар зэрэгтэй, Монголын Шүүхийн ахмадын холбоо, Монголын Шагайн харвааны холбооны гишүүн, ахмад хуульч, шүүгч, спортын тамирчин байлаа.


Түүний шүүх эрх мэдлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол улсын "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, "Алтан гадас” одон, "Хөдөлмөрийн хүндэт” медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90-н жилийн ойн медалиуд, Чингис хааны 800 жилийн ойн медаль болон бусад шагналаар шагнагдаж байсан төдийгүй Өмнөговь аймгийн шүүхийн хөдөлмөрийн аварга шүүгчээр удаа дараа шалгарч байсан тэргүүний шүүгч байлаа.

 

Монголын үндэсний соёлын үнэт өв болох шагайн харвааг спортын төрөл болгон хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж, олон харваа тэмцээнд оролцож эрчүүдиийг нөхөрлүүлэх, залуучуудыг төлөвшүүлэхэд оюун ухаан цэц мэргэнээ зориулж улмаар аймгийн "Гоц мэргэн”, "Монгол Улсын хүндэт харваач” цол тэмдэгээр шагнагдаж байсан ахмад харваач юм.

 

Л.Ганболд нь зарчимч, шударга зан чанартай, алиа хошин нөхөрсөг, манлайлагч, хамт олон ах дүү төрөл садандаа хүндлэгдсэн хүн байлаа.

 

Л.Ганболдын цэх шударга ноён нуруу, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх, гэгээн дурсамж бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн хань, үр хүүхэд, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.



 

Монголын Шүүхийн ахмадын холбоо

Өмнөговь аймгийн шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газар


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 107  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930