Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
 

 

 Мянгаагийн Баясгалан
Улаанбаатар хотод төрсөн 
2000 онд Цагдаагийн академи төгссөн, Эрх зүйч, 
2008 онд Японы Кёоронгийн их сургууль төгссөн, Олон улсын судлаач
2000 -2003 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нарийн бичгийн дарга
2008-2009 онд Улсын дээд шүүхэд дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
2009-2012 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч
2012-2013 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүний туслах
2013 оноос Баянгол дүүргийн шүүхэд шүүгч
2013 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

 

 

 

 Лувсандоржийн Өлзийхүү 
Дархан хотод төрсөн 
1993 онд Багшийн их сургууль төгссөн    багш
2001 онд Улаанбаатар Эрдэм дээд сургууль төгссөн,
Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
1993-2001 онд БГД-ийн 40-р сургуульд багш,
2003-2006 онд МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч 
2006 оноос МӨХ-ны дэргэдэх эвлэрүүлэн зуучлахын төвийн эвлэрүүлэн зуучлагч
2013 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

   
Солооны Болормаа
Улаанбаатар хотод төрсөн 
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Магистр
1998-2003 онд "Халх журам" ХЗДСургуульд багш
2003 оноос МУИС-ийн ХЗДСургуульд ИЭЗТэнхимд ахлах багш
2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

   
Загдсүрэнгийн Сүхбаатар
Улаанбаатар хотод төрсөн,
2001 онд МУИС-ийн ХЗС-ийг төгссөн, эрх зүйч
2003 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистр
2004 оноос МУИС-ийн докторант
2003 оноос ''Монгол өмгөөлөгч'' ХХК-ийн захирал
2013 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

 


Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...
 
10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл
10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл” гэх/ -ийгбайгуулна.
10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.
11 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх
11.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;
11.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох;
11.1.4.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулах;
11.1.5.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох, нэрсийн жагсаалтаас хасах;
11.1.6.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.
11.2.Зөвлөл нь зуучлагчийн нэрсийг анхан шатны шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд санал болгоно.
11.3.Зөвлөлийн санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, тэднийг холбогдох журмын дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж ажиллана.

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930