Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ОДОНМАЖИГИЙН АМГАЛАНБААТАР
Мэргэжил: Инженер, технологич, эрх зүйч
1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. 
Ажлын туршлага:
1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 
2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 
2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 
2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 
2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 
2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 
2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга,
2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
и-мэйл: Amgalanbaatar@judcouncil.mn

Шүүхийн захиргааны тухай хуулиас...
14 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийн ажлын алба
14.1.Ерөнхий зөвлөл өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана.
14.2.Ерөнхий зөвлөл бүтэц, зохион байгуулалтаа өөрөө тогтоох бөгөөд ажлын албаны үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.
14.3.Ажлын албаны гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ерөнхий менежер байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.3.1.ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;
14.3.2.ажлын албаны ажилтныг томилох, чөлөөлөх;
14.3.3.ажлын албаны төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
14.3.4.ажлын албаны ажлын тайланг Ерөнхий зөвлөлд тайлагнах;
14.3.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14.4.Ерөнхий зөвлөл тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны дүрмээс...
Арван дөрөв. Гүйцэтгэх нарийн бичгийн даргын эрх, үүрэг
14.1.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах, ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах;
14.2.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ерөнхий зөвлөлийн даргын даалгаснаар Ерөнхий зөвлөлийг төлөөлөн Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагатай харилцах, Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх;
14.3.Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Хүрээлэнтэй шууд харилцах, ажлын албаны нэгжүүд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллийг гүйцэтгүүлэх, Хүрээлэнгээс нэгжтэй харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулах,
14.4.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн шууд захирагч байна. Мөн Хүрээлэнгийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төсвийг ажлын албаны төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх, захиран зарцуулалтад хяналт тавих,
14.5.Ерөнхий зөвлөлөөс баталсан бүтэц, орон тооны хязгаарыг баримталж, батлагдсан төсөв, цалингийн санд багтаан ажлын алба, Хүрээлэнгийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын жагсаалт, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлан мөрдүүлэх;
14.6.Хууль тогтоомжид заасны дагуу ажилтнуудыг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;
14.7.Шүүхийн мэргэшлийн хороо болон Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Хүрээлэнгийн захирал, Шүүхийн тамгын газрын даргыг томилоход шаардлагатай мэдээллийг бэлтгэн Ерөнхий зөвлөлд танилцуулах;
14.8. Бүх шатны шүүхийн тамгын газрын хүрээнд шүүхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, тамгын газрын дарга нарт хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Ерөнхий зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр танилцуулах;
14.9.Үндсэн нэгжийн удирдлагатай үр дүнгийн гэрээг байгуулж, нэгжийн удирдлагаас ажлын албаны ажилтнуудтай байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэх;
14.10.Төсвийн удирдлага, санхүүжилтийг байгууллагынхаа үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглүүлэх;
14.11. Ерөнхий зөвлөл өөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах ажлыг нэгтгэн зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн нэр дээр ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг нэгтгэн судалж, бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэх, шаардлагатай үед нэгдсэн дүнг Ерөнхий зөвлөлийн дарга болон Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;
14.12.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн орон нутагт ажиллах асуудлыг төлөвлөх, зохион байгуулах, бэлтгэлийг хангах, Ерөнхий зөвлөлийн даргын өгөх үүрэг даалгаврын төсөл боловсруулах, уулзалт ярианы тэмдэглэл хөтлөх, албажуулах, албан томилолтын мөрөөр авах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
14.13.Ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд бусад байгууллагатай хамтран ажиллах;
14.14.Ажлын албаны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн ажлын тайланг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлуулах, Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэрэг дотоод зохион байгуулалттай холбоотой баримт бичгүүдийг батлах;
14.15.Ажлын албаны ажилтнуудаас ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдал, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам, албаны нууц хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавих;
14.16.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана;
14.17. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх;
14.18.Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ерөнхий зөвлөлийн даргад ажлаа тайлагнана
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31