Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар мэдээлж байна

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтран шүүгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад НХЖХГ-ын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч С.Марат, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргал нар хүрэлцэн ирсэн юм.

     

    Уг сургалтаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн амь нас, эрүүл мэнд, халдашгүй байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар мэдээлэл өглөө. Мөн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохойг хэрхэн хадгалах, ашиглах аргачлалын талаар заавар, зөвлөгөө өгсөн юм.

 

      Энэ үеэр шүүгчдийн зүгээс баталсан дүрэм, журмын хүрээнд ашиглаж болох хамгаалах хэрэгслийг хаана, хэзээ, хэрхэн ашиглаж болох, хугацаа, хадгалалт зэргийн талаар илүү сонирхож, харилцан мэдээлэл солилцлоо.



Нийтэлсэн zolboo   Үзсэн: 206  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031